
Энэ үеэр хөгжим судлаач Ч.Буянхишиг хэлэхдээ “Дэлхийн хөгжмийн түүхийн урсгалуудыг хамраад 1600-гаад оны үеэс эхлээд барокко”, романтизм-I, II, III”, классицизм гээд Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс гол гол төлөөлөгчид сонгоод, төлөөлөгчдийнхөө голлосон бүтээлүүдийг сонгоод энэ цомог оруулсан. Энэ цомогт юуг анхаарсан бэ гэхэд мэргэжлийн хүмүүс сонсоход сайхан, бүх нийт сонсоход зориулагдсан учраас хамгийн түгээмэл, сонсоход сэтгэлд сайхан хөгжмүүдийг оруулсан. Энэ цомгийг сонсоод улам сонгодог хөгжимд дурлаж, сонсдог болох юм” гэв.
Энэхүү “Сонгодог хөгжмийн урсгал чиглэл, гол төлөөлөгчид, шилдэг бүтээлүүд” гэх зургаан цомгоос бүрдэх багц цомгийг “Интерном” дэлгүүрээс 59000 төгрөгөөр худалдан авах боломжтой юм.
Энэ үеэр тус цомгийн гаргаж буй “Монсудар” хэвлэлийн компанийн соёлын менежер Д.Амарсанаагаас цөөн асуултад хариулт авлаа.
-Анх удаа сонгодог хөгжмийн багц цомог худалдаанд гарч байна, цомогт орсон хөгжмийг хэрхэн түүвэрлэсэн бэ?
-Хамгийн түрүүнд хүн болгоны мэддэг аялгууг сонгосон. Хүн болгон мэддэг мөртлөө хэний ямар хөгжим бэ гэдгийг мэддэггүй. Манай монголчууд сонгодог хөгжмийн маш сайн сонсдог боловч чухам ямар хөгжмийн зохиолчийн ямар нэртэй бүтээл болохыг нь мэдэхгүй байдаг. Тийм болохоор энэ бүхнийг таниулах хөгжмийг түүсэн. Дээр нь тоглож байгаа хөгжимчид нь маш сайн, бичиж байгаа студи нь шилдэг, цомгийг хувилж буй газар нь дэлхийн хэмжээнд байх шаардлагыг тавьсан. Бид энэ цомгийг дэлхийн ямар ч улсад худалдахад нүүр улайхааргүй байх ёстой шүү дээ.
-Энэ цомгийг гаргахын тулд мэргэжлийн хүмүүс болон, энгийн хүмүүсийн дунд судалгаа явуулсан уу?
-Мэдээж бүх судалгааг хийсэн. Мөн гадны орны хөгжим судлаачид, нийтийн хөгжмийн боловсролд зориулж хийсэн цомгуудыг сонсч судалсан.
-Энэ цомгийн хэдэн хувь хэвлэсэн бэ?
-Цөөн тооны хувь хэвлэсэн.
-Анхны түүвэр цомог гэсэн дахин ийм цомог гаргах уу?
-Мэдээж дараагийн удаа дахин цомог гаргана.