Монголын алдарт хувьсгалт нам

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Монголын алдарт хувьсгалт нам

МАХН-ын түр штабын гишүүд, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нар өнөөдөр өглөө Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт очиж, намын нэрээ бүртгүүлсэн байна. Сүүлийн хэдэн өдөр УБЕГ-т саатаж буй эрхэм гишүүн хоёр хоногийн өмнө МАХН гэсэн товчлолд багтах боломжтой найман нэрсийн талаар лавлагаа авахаар судалж байгаагаа хэвлэлийнхэнд хэлж байсан юм. Харин өчигдөр тэрбээр МАХН гэсэн товчлолд багтах  “Монголын алдарт хувьсгалт нам” болон “Монголын алдартай хувьсгалт нам” гэсэн хоёр нэрийг сонгож, УБЕГ-т эдгээр нэрсийг бүртгүүлсэн байна.

МАХН-ын түр штабын гишүүд энэ асуудлаар зөвлөлдөөд Онц их хурлынхаа үеэр МАХН гэдэг нэрийг намдаа сонгож өгөх, эсвэл өнөөдөр УБЕГ-т бүртгүүлсэн хоёр нэрийн нэгийг сонгох эсэх тухайгаа ярилцаж шийдэх гэнэ. Гэхдээ МАХН-ын түр штабын гишүүд Онц их хурлаа хэзээ хуралдуулах тухайгаа нууцалж байгаа. Онц их хурлын товийг олон нийтэд эрт зарлах нь МАН-ын зүгээс дарамт ирэхээс болгоомжилж буй хэрэг хэмээн тэд тайлбарлах байгаа юм.

А.Сүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж