Россигийн бэртэл бүрэн эдгээгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Россигийн бэртэл бүрэн эдгээгүй байна

Зүүн хойд Италийн Мадонна Ди Кампиглиод Феррари болон Дукати багийнхан цугларч уулзалт хийж байгаа талаар бид өчигдөр мэдээлж байсан. Уулзалтын хоёр дахь өдөр хуваарийн дагуу Дукатигийн залуус хэвлэлийнхэнтэй уулзаж багийхаа талаар ярилцжээ. Валентино Росси мөрөндөө хийлгэсэн мэс заслаа өөрийнх нь санаж байсанчлан төдийлөн сайн болоогүй гэнэ. Нүүрэндээ үргэлж инээмсэглэл тодруулж байдаг Росси, Дукаттитай хийх анхны улиралдаа нэлээд ширүүн төрхтэй уралдаж магадгүй. Учир нь тэрбээр өнгөрсөн улирлын турш мөрний гэмтэлтэй уралдсан. Тэр нь одоо ч зүгээр болохгүй байгаа юм. Тэрээр сэтгүүлчид хэлэхдээ: Гол асуудал мөрний гэмтэл, миний биеийн байдал болоод байна. 100 хувь бэлэн болж чадаагүй байна. Харамсалтай нь мөрөндөө хийлгэсэн хагалнгаа маань үнэхээр хүнд хагалгаа болсон. Тиймээс надад бүрэн эдгэх цаг хугацаа хэрэгтэй байна. Нэгдүгээр сар гэхэд биеийн байдал маань сайн болно гэж бодож байсан ч болсонгүй. Харин тэгтэл одоо бидний өмнө эхний сорилтоо өгөх цаг ирээд байна. Хэмээсэн байна. 2-р сард Малайзад тэстийн уралдаан хийх бөгөөд 3-р сарын 20нд Катарт шинэ улирал эхэлнэ. Үүнээсээ өмнө Дукати шинэ мотоциклоо олон нийтэд танилцуулна. Дукаттигийн хувьд томхон жил өнгөрсөн бөгөөд тэд өнгөрсөн жил Диавел маркын шинэ мотоциклоо олон нийтэд танилцуулсан. Мөн энэ багт Дэлхийн аварга Ники Хэйдэн хуучны өрсөлдөгчтэйгээ нэгдээд байгаа юм.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж