Дэлхийн тэргүүн теннисчин “Их Дуулга” хүртэх үү?

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Дэлхийн тэргүүн теннисчин “Их Дуулга” хүртэх үү?

Сиднэйн Олон улсын тэмцээнд ирсэн хамгийн хурц од нь яах аргагүй дэлхийн чансааны тэргүүн Каролина Вознайцки байлаа. Энэ жил “Их Дуулга” ангиллын аль нэг тэмцээнд түрүүлэх зорилго тавиад байгаа Дани теннисчний хувьд Австралийн нээлттэй тэмцээнд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлж, бие халаалтын тэмцээнүүдэд оролцож байгаа юм.Сиднэйн Олон улсын тэмцээний 2-р шатанд Дэлхийн тэргүүн тэннисчин Словакийн Доминика Цибулковатай учраа тааран тогложээ.Бороо орж тэмцээнийг тасалдуулсан ч хэсэг завсарлаад тэмцээн үргэлжлэн явагджээ.Эхний сэтийн тоглолтонд Доминика Цибулкова эрт брэак хийснээр тоглолтыг Словак тэннисчин тэргүүлж эхэлжээ.Дараагийн сэтийн тоглолт яг энэ дүр зургаар явагдаж мөн л 6:3 гэсэн харьцаатай ялалт байгуулснаар Дэлхийн тэргүүн тэннисчин тэмцээнийг орхижээ. Харин эхний том шугианы эзэн Домника Цибулкова дараагийн шатанд Оросын Алиса Клейбановатай тоглох юм.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж