
Дуулиан тарьсан мэдээллээрээ нэрд гараад байгаа Wikileaks сайтын ээлжит дуулиан гарч эхлэв. Норвегийн “Афтенпостен” сонинд тус сайтаас авсан гэх мэдээллийг нийтэлснээс үзвэл жил гараны өмнө Израйлийн цэргийн удирдлагууд Ливан болон Газын зурвас дахь энгийн иргэд олноор суурьшсан районуудыг их хүчээр агаараас довтлон бөмбөгдөхөөр төлөвлөсөн байжээ. Израйлийн армийн жанжин штабын дарга Ашкенази АНУ-ын конгрессийн төлөөлөлгч нартай уулзалт хийж байх үеийн тэмдэглэлийг багтаасан энэ нийтлэлд израйлийн цэргийн удирдлага Ойрхи Дорнодод шинэ дайн эхлүүлэхэээр бүх хүчээрээ бэлтгэж байгааг илтгэсэн ярианы тэмдэглэл орсон байна. Командлагч Ашкенази америкийн төлөөлөлөгчдөд хандаж хэлэхдээ “Би өөрийн армийг том дайнд бэлдэж байна” гэж хэлсэн гэж дээрхи баримтад дурдагджээ. Мөн тэрээр “ Израйль дараагийн дайны үеэр хот суурин газруудад явуулах байлдааны ажиллагааны үеэр ямар нэг хязгаарлалт хийх үүрэг хүлээхгүй “ гэж хэлсэн байна. Мөн тэрээр Израйль улс өөрийн бүтээсэн нисэгчгүй онгоцны ачаар өмнөд Ливаны пуужингуудын байрлалыг тогтоож чадсанаа гайхуулан ярьсан аж. Мөн энэ ажилд нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг ч тусламж үзүүлсэн гэдгийг бас дурджээ.
М.Наст
Зочин 2011-01-12 202.179.11.134
үнэн юм
Зочин 2011-01-12 202.131.226.86
ali deer yed uur site deerees ene talaar unshsan yum bna oo Shine medeelel bish
dambaldorj 2011-01-12 202.170.69.70
hogiin JVVDVVD uhvel taarna novshnuud Hitler iin ued l bugdiine alchih bsan yum
hvn 2011-01-12 203.91.117.3
za tar nar bitgii tiim utgagui yum bichij bgach Ter wikileaks site chin ajlahgui l bgashd Batalgaatai medeelel bichij bai