MySpace 500 ажлын байр цомхогтгоно

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

MySpace 500 ажлын байр цомхогтгоно

Мягмар гаригт News Corp-ийн энтертайнмент сүлжээ болох MySpace олон улсад явуулж буй үйл ажиллагаагаа хязгаарлаж, 500 ажлын байр буюу нийт ажилчдынхаа 47 хувийг цомхотгохоор болжээ.

News Corp MySpace-ийг 2005 онд 580 сая ам.доллараар худалдан авсан бөгөөд 2006 онд Google хэрэглэгчдийн хайлттай холбоотой реклам, сурталчилгааны 3 жилийн хугацаатай, 900 сая ам.долларын өртөг бүхий гэрээг MySpace -тэй хамтран байгуулжээ.

Гэвч дэлхий дахинд MySpace-ийг ашиглах хүмүүсийн тоо өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар өмнөх сартай харьцуулахад 3,7 саяар буурч, 54 сая болсон бол тус компанийн зар сурталчилгаанаас олох орлого нь 2010 онтой харьцуулахад 26 хувиар буурч, 347 сая ам.доллар болсон тул ийнхүү цомхотгол хийх шийдвэрийг гаргажээ.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж