Нулимс эрчүүдийг унтрааж орхидог

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Нулимс эрчүүдийг унтрааж орхидог

Эмэгтэй хүн уйлж эхлэхэд эрчүүдийн сэтгэл хөдлөл, дур хүсэл унтарч орхидог гэнэ.
Science сэтгүүлд өгүүлснээр эр хүн нулимс харахаараа сэтгэл нь хөдлөхөө больдог аж.  Судалгааг удирдан явуулсан эрдэмтдийн нэг  эмэгтэй хүний нулимс эр хүнд “ Би секс хиймээргүй байна” гэсэн тодорхой мессеж илгээхтэй адил гэжээ.
 “Times” сэтгүүлд өгүүлснээр зарим эрдэмтэд нулимс сэтгэл хөдлөл болон харилцаанд хэрхэн нөлөөлдгийг биологийн болон хувьслын хуулиар тайлбарлаж болно гэж үзэж байгаа юм. Тухайлбал эмэгтэйчүүд үр тогтох боломжгүй үед усан нүдлэх нь их байдаг гэнэ.  
Өөр нэг сонирхолтой судалгааны үр дүн эрчүүд эмэгтэй хүнийг уйлуулсан бол гэмшиж, секс хийх манатай болдог байна.
Тиймээс таныг уйлсаны дараа найз залуу эсвэл нөхөр чинь секс хийхээс дургүйцвэл гайхах хэрэггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж