Г.Шийлэгдамба газрын наймаа эрхэлсэн үү?

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Г.Шийлэгдамба газрын наймаа эрхэлсэн үү?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Төрийн тусгай хамгаалалттай, дархан цаазат газрыг зарж баяжсан сайд нарын тоонд У.Барсболд, Д.Загджав, Г.Шийлэгдамба нар ордог. Богдхан уул, Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурт  хэн гэгч этгээд хичнээн иргэнд газар эзэмших эрх олгосон, зарсан талаар УИХ-аас ажлын хэсэг гарган судалжээ. Ажлын хэсгийнхэн багагүй “но” илрүүлээд байгаа бөгөөд энэ асуудлыг  УИХ дээр ярилцах бололтой. Богдхан уул, Горхи-Тэрэлжид хамгийн их газар эзэмших эрх олгосон буруутнаар Байгаль орчин, аялал жуучлалын сайд асан Г.Шийлэгдамба тодроод байгаа бөгөөд  тус салбарын сайдаар ажиллах хугацаандаа Горхи-Тэрэлжид 59, Богдхан ууланд 209 хүнд газар эзэмших зөвшөөрөл олгосон нь тогтоогджээ. Төрийн тусгай хамгаалалттай дээрх газарт  “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны битүүмжлэгдсэн барилгатай газар ч буй гэнэ.

    Ж.ГЭГЭЭ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж