Балотэлли сарын хугацаанд тоглохгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Балотэлли сарын хугацаанд тоглохгүй

Манчэстэр Ситид өнгөрсөн зуны солилцоогоор ирсэн Марио Балотэлли өвдгөндөө авсан гэмтлийнхээ улмаас сарын хугацаанд талбайд гарч чадахгүй болжээ. Тэрбээр гэмтлийнхээ улмаас мэс засалд орсон. Ситигийн босс Робэрто Манчини түүнийг бэртлээ бүрэн эдгээн эргэн ирж багтаа хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ улирлын эхэнд Балотэлли 2 сарыг гэмтлийн улмаас мөн л өнжсөн. Тэгээд эргэн ирсэн ч Вэст Бромын эсрэг тоглолтонд улаан жавтий хүртэн шийтгүүлж байсан билээ. Гэмтлээсээ эргэн ирсэн ч Балотэллигийн багтаа эзлэх байр суурь нь ганхах нь тодорхой. Учир нь Сити Вольфсбургийн мэргэн бууч Эдин Жэког 27 сая фунтээр саяхан аваад байгаа юм. Хэдийгээр Эммануэл Адэбайор зүүн нутгийн багийг орхихоор шийдээд байгаа. Мөн Парагуай довтлогч Роки Санта Крус багаа орхих болсон ч Итилийн омог ихт залуу довтлогчийн Сити дэх ирээдүй бүрхэг болж байна.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж