Ц.Шинэбаяр намын нэрээ бүртгүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр намын нэрээ бүртгүүллээ

МАХН-ын түр штабын гишүүд, мөн УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нар өнөөдөр 10.00 цагт Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт очиж, намын нэрээ бүртгүүлсэн байна. Сүүлийн хэдэн өдөр УБЕГ-т саатаж буй эрхэм гишүүн өчигдрийн байдлаар МАХН гэсэн товчлолд багтах боломжтой найман нэрсийн талаар лавлагаа авахаар болоод байсан юм. Харин өнөөдөр тэрбээр МАХН гэсэн товчлолд багтах  “Монголын алдарт хувьсгалт нам” болон “Монголын алдартай хувьсгалт нам” гэсэн хоёр нэрийг сонгож, УБЕГ-т эдгээр нэрсийг бүртгүүлсэн байна.

МАХН-ын түр штабын гишүүд энэ асуудлаар зөвлөлдөөд онц их хурлаа хуралдуулах үеэр МАХН гэдэг нэрийг намдаа сонгож өгөх, эсвэл өнөөдөр УБЕГ-т бүртгүүлсэн хоёр нэрийн нэгийг сонгох эсэх тухайгаа ярилцаж шийдэх гэнэ. 

Гэхдээ МАХН-ын түр штабын гишүүд Онц их хурлаа хэзээ хуралдуулах тухайгаа нууцалж байна. Онц их хурлын товийг олон нийтэд эрт зарлах нь МАН-ын зүгээс дарамт ирэхээс болгоомжилж буй хэрэг хэмээн тэд тайлбарлах байгаа юм.

Б.Алтансүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж