Ерөнхий сайд хуралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд хуралдаан зарлалаа

Өглөөний байдлаар Ерөнхий сайд өнөөдөр эх орондоо ирж байгаа тул Засгийн газрын хуралдааныг маргааш хэмээн төлөвлөөд байсан бол дөнгөж сая яг одоо 15.30 цагаас Засгийн газрыг хуралдуулахаар зарлалаа.

Ерөнхий сайд эх орондоо хүрэлцэн ирсэн даруйдаа Засгийн газрын хуралдааныг зарласан бололтой. Тус хуралдаанаар Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийсэн албан айлчлалын дүнгийн тухай,  Хөрөнгө гаргах тухай, Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай, Хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх талаар зарим авах арга хэмжээний тухай  зэрэг нийт 15 асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөжээ. Харин олны анхаарлыг татаж, хүлээлт үүсгээд буй Д.Зоригт сайдын асуудлыг хэлэлцэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж