Ерөнхий сайд эх орондоо ирэв

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд эх орондоо ирэв

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Кувейт, Арабын нэгдсэн Эмират улсад хийсэн ажлын айлчлал өндөрлөж, өнөөдөр эх орондоо хүрэлцэн ирлээ. Тэрбээр нэгдүгээр сарын 3-6-нд Кувейт улсад, 7-10-нд Арабын нэдсэн Эмират улсад айлчилсан юм. Харин түүнийг эх орондоо хүрэлцэн ирэнгүүт сайд Д.Зоригтыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудал хөндөгдөх болж байна. Учрыг тайлбарлавал, тэрбээр айлчлалаар мордохынхоо өмнө Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах бичгийгУИХ-ын даргад өргөн мэдүүлсэн нэр бүхий гурван гишүүнээс зөвхөн Ц.Батбаяртай ганцаарчлан уулзаж, эл асуудлыг 10 хоногийн хугацаатай хойшлуулж өгөхийг хүссэн юм.  Энэ дагуу Ц.Батбаяр гишүүн ч, намынхаа даргын хүсэлтийг ёсоор болгож, огцруулах бичгийг үйлдсэн УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, С.Эрдэнэ нарт энэ тухай дуулгалгүйгээр Ерөнхий сайдын хойшлуулах хүсэлтийг  сэм мэдүүлсэн гэдэг. Тиймээс УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцэхээ хойшлуулж, Ерөнхий сайдыг ирсний дараа танхимынх нь гишүүний асуудлыг хөндөхөөр болсон юм. Харин арав хоногийн хугацаа маргааш өдрөөр дуусгавар болж буй тул нэг хоногоор хойшлогдсон Засгийн газрын хуралдаантай зэрэгцэн сайд Д.Зоригтыг огцруулах асуудал хөндөгдөх болж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж