
Дашрамд сонордуулахад аймгийн Нэгдсэн эмнэлэг 65.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цусны банкийг центрфугтай болгосноор цусны бэлдмэлүүдийн нэр төрөл олширч, эмэгтэйчүүдийн болон дотор эрхтний өвчний хүндрэл эмчлэгдэх, төрөл бүрийн цус алдалтаас бүрэн урьдчилан сэргийлэх нөхцөл боломж бүрдээд байна. Мөн 260.0 сая төгрөгийн термостатыг лабораторт суурилуулснаар гистологийн зарим шинжилгээнүүдийг өөрийн орон нутагтаа хийж эхлээд байгаа таатай мэдээ байна.
Б.Мягмарсүрэн