Хүүхдийн өөрөө хөгжих төв нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Хүүхдийн өөрөө хөгжих төв нээгдлээ

“Дэлхийн зөн” олон улсын байгууллагын 25 мянган долларын хөрөнгө оруулалтаар хөтөлбөр хэрэгжүүлдэг Завхан аймгийн Отгон, Шилүүстэй, Их-Уул, сумдын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиудад  үлгэр жишээ “Хүүхэд хөгжлийн төв”-ийг байгуулж үйл ажиллагаагаа эхлээд байна.

Энэхүү “Хүүхэд хөгжил төв”-ийн  дугуйлангуудад  шатар,  уртын дуу, англи хэл,  морин хуур,  бүжиг, хөгжим, Япон хэл, Солонгос, Орос хэл, компьютер зэрэг ангиудыг  нээн ажиллуулсан. Энэ төв нээгдсэнээр орон нутгийн тэр тусмаа хөдөөгийн хүүхдүүдэд дулаан тав тухтай орчинд хичээлээс гадуур чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл бүрдээд байгаа бөгөөд эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдийн ч талархлыг хүлээгээд байна. Өнөөдрийн байдлаар манай аймгийн гурван суманд энэ төв нээгдээд байгаа хэдий ч цаашид үйл ажиллагаа амжилттай явагдвал нэмж хэд хэдэн суманд энэ төвийн үүд хаалга нээгдэнэ хэмээн төслийнхөн хэллээ. 

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж