
Холбооны хөлбөмбөгийн хөгжлийн хорооны дарга Сэр Трэвор Брүүкин ирээдүйн шинэ шилдэг удирдагчийг эртнээс бэлдэх энэхүү ажилд нэлээд анхаарлаа хандуулж байгаа аж. Ерөнхий нарийн бичгийн дарга Алэкс Хорн “Трэвортой зул сарын баярын үеэр энэ талаар ярьсан. Ирэх 2-р сард бид хэн энэ ажилд орох вэ гэдгийг шийдэх болно” гэсэн байна. Алан Ширэр энэ үүрэгт ажилд орох хамгийн өндөр магадлалтай байгаа ч, холбооноос одоо хэн нэгний нэрийг хэлэхэд эрт байгаа гэсэн байна. Мэдээж чухал, хариуцлага хүлээх чухал албанд томилогдох хүнийг тэд нухацтай шийдвэр гарган томилох нь тодорхой. Английн 21 наснаас доош насны шигшээ багийн дасгалжуулагч Стуарт Пийрс, хаалгачдын дасгалжуулагч Рэй Клэймэнс нар Капэллогийн арын албанд аль хэдийнэ багтаад байгаа билээ.
Score studio.