
Мөн тэр Бэкхэмийн талаар “Дэвид бол шилдэг тоглогч, мөн сайн залуу. Энд түүнийг бүгд хүндэлдэг. Түүнийг энд байгаад баяртай байна” гэжээ. “Тоттэнхэм”-ийн удирдлагууд алдарт тоглогчийг багт нь байгаад баяртай байгаа бөгөөд түүнийг багийн тоглогчдод “Аваргуудын лиг” болон “Премьер лиг”-т сайн тоглоход сэтгэл санааны том дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байгаа. Харин Холливудын багийнхан гол тоглогчоо бэртэлд алдах вий гэдгээс ихэд эмээн түүнийг “Премьер лиг”-ийн ширүүн тоглолтуудад тоглохыг нь зөвшөөрөхгүй байгаа юм. Гэхдээ “Тоттэнхэм”-ийн зүгээс санал болгоод байгаа даатгалын асуудлыг “Галакси” зөвшөөрвөл Бэкхэм “Премьер лиг”-ийн талбайд эргэн гарах болно.
Score studio.