“Арсенал” солилцооны цонх руу орлоо

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

“Арсенал” солилцооны цонх руу орлоо

“Арсенал”-ын босс Арсен Вэнгер төвийн хамгаалагч Томаш Вэрмаеленаг орлох төвийн хамгаалагч авахыг хүссэн хэвээр байгаа гэнэ. Вэрмаелен 8-р сарын 28-нд шигшээ багийнхаа төлөө тоглож байгаад Ахиллесийн шөрмөсөө гэмтээснээс хойш талбайд гараагүй байгаа юм. Хэдийгээр түүний ирэх хугацаа ойртож байгаа ч “Арсенал”-д түүнийг хүлээх цаг, боломж байхгүй байна. Бельги хамгаалагчийн орон зайг нөхөн, давгүй тоглож байсан Франц хамгаалагч Сэбастьян Скиллачи “Хөлбөмбөгийн холбооны цом”-н тэмцээнд Лийдсийн эсрэг хийсэн тоглолтод гуяны шөрмөсөө сунгачихсан. Тиймээс Вэнгерт хурдан хөдөлж, шинэ тоглогч авах шаардлага тулгараад байгаа. Түүний багт одоогоор төвийн хамгаалалтанд тоглох Лорен Кошиелни, мөн Иохан Жоуру нар л байгаа юм. “Их буучид”-г Болтоны Гэри Кэхилл, Монтпелльерийн Эмир Спахич болон Вэрдэрийн Пер Мэртесакер нарыг сонирхож байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Эдгээр тоглогчдын хэн нь ч ирсэн Вэнгерийн хүслийг гүйцэлдүүлэх чадвартай юм.

Score studio.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж