Газрын тосны үнэ 85 ам.доллар хүрлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Газрын тосны үнэ 85 ам.доллар хүрлээ

Даваа гаригийн Ази дахь арилжаагаар газрын тосны үнэ 85 ам.доллар хүрч өслөө гэж “Associated Press” агентлаг Сингапураас мэдээллээ. АНУ-д ажил эрхлэлт өсөж байна, улмаар АНУ-ын газрын тосны эрэлт өсөх бололтой гэсэн мэдээ үнэд ингэж нөлөөлсөн байна. Тавдугаар сард нийлүүлэх нэг баррель газрын тосны дундаж үнэ үдээс хойш Сингапурын хөрөнгийн бирж дээр 30 центээр нэмэгдэж 85.17 цент болсон байна. “Сайн баасан” гариг тэмдэглэж байгаатай холбоотойгоор дэлхийн газрын тосны худалдаа өнгөрсөн баасан гаригаас хойш зогсоод байсан юм. Хоёрдугаар сард нэг баррел газрын тосны үнэ дөнгөж 69 ам.доллар байсан юм. Гуравдугаар сард АНУ-д 162,000 хүн шинээр жилд орсон байна гэсэн мэдээг АНУ-ын Хөдөлмөрийн департамент баасан гаригт мэдээлсэн нь сүүлийн гурван жилд байгаагүй өндөр үзүүлэлт юм. Тийм хэдий ч АНУ-ын ажилгүйдлийн төвшин 9.7 хувьтай байна. “Зах зээл нааштай байгаа шинж ажиглагдаж байсан. Одоо энэ нь харин баримтаар батлагдлаа. Хэрвээ ажил эрхлэлт энэ байдлаараа хэдэн сар үргэлжлэх юм бол түүхий газрын тосны эрэлт огцом нэмэгдэх нь лавтай” гэж шинжээчид үзэж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж