“Үдийн цай” хөтөлбөрийн үйлчилгээ сайжирсан

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

“Үдийн цай” хөтөлбөрийн үйлчилгээ сайжирсан

Өнгөрсөн жил Завхан аймгийн хэмжээнд “Үдийн цай” хөтөлбөрт 1-5 дугаар ангийн 8222 хүүхэд хамрагдаж, 57114 сая төгрөгийн санхүүжилт хийгдлээ. Улиастай сумын I, VIII, Отгон, Сантмаргац, Яруу сумын хүүхдийн цэцэрлэгүүдэд 11,0 сая төгрөгний гал тогооны хэрэгслийг яамны хөрөнгө оруулалтаар, Улиастай сумын 3-р сургуульд Дэлхийн зөн ОУБ тай хамтран 1,3 сая төгрөгний гал тогооны иж бүрэн цахилгаан хэрэгсэл нийлүүлж  үдийн цайны үйлчилгээ сайжирсан байна.

Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг дотуур байр, цэцэрлэгийн тогооч, сургууль цэцэрлэгийн удирдах ажилтнуудыг зохистой хооллолтын сургалтанд хамруулжээ. Мөн үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэнд аймгийн эмэгтэйчүүдийн Өрнөх хөгжил сүлжээ ТББ-аас судалгаа хийж эцэг эхчүүд үдийн цайнд хяналт тавьдаг болжээ.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж