Төрийн сангийн гүйлгээ шуурхай болно

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Төрийн сангийн гүйлгээ шуурхай болно

Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас сумдыг төрийн сангийн онлайн холболтонд оруулах ажлыг Сангийн яаманд санал тавин хамтарч шийдвэрлэсэн.  Энэ ажлын хүрээнд сумдыг цахилгааны найдвартай  эх үүсвэр болох хүчин чадал сайтай бага оврын цахилгааны эх үүсвэрээр хангасан юм.

Одоогоор аймгийн есөн сум онлайнаар шууд холбогдож Төрийн сангийн  гүйлгээ шуурхай хийгдэж байна. Цаашид бүх сум холбогдсон тохиолдолд мэдээлэл солилцох, албан бичиг тоот дамжуулах, төрийн үйлчилгээг цаг алдалгүй явуулах онцгой ач холбогдолтой ажил болох юм.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж