Номын сангаа баяжуулж тоглоомын сантай болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Номын сангаа баяжуулж тоглоомын сантай болжээ

Завхан аймгийн төв болон сумдын соёлын төвийн номын санг 7.1 сая гаруй төгрөгийн шилдэг номоор баяжуулан, аймгийн төв номын сангийн тоног төхөөрөмжийг дотоод сүлжээнд холбон 1156 номыг электрон каталогид оруулсан байна. Өнгөрсөн онд 168 үйлчлүүлэгчид цахим мэдээллээр, явуулын номын сангаар 97 багийн 2000 шахам малчдад үйлчилсэн байна.

Дашрамд дуулгахад, 2010 онд Завхан аймгийн Боловсрол соёлын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэхэд амжилт олсон жил боллоо.  Энэ хүрээнд Математик, Эх хэлний олимпиадыг зохион байгуулж  25.0 сая төгрөгийг зарцуулсан бол цэцэрлэгүүдэд тоглоомын талбай шинээр байгуулах, тохижуулах болзолт уралдаан зарлаж, 28 цэцэрлэгт 78 төрлийн 37.6 сая төгрөгийн өртөг бүхий тоглоомтой болсон байна.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж