Цэргээс татлага явагдаж дууслаа

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Цэргээс татлага явагдаж дууслаа

Өнгөрсөн жил Завхан аймгийн Засаг даргын захирамж, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалын дагуу 2010 оны 1, 2 дугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулж хяналтын тоог 100 хувь биелүүлсэн байна.  Хэдийгээр цэрэг татлагын хяналтын тоог биелүүлж байгаа ч цэрэгт татагдаж байгаа залуучууд өвчнөөр чөлөөлөгдөх явдал тус аймагт их байдаг аж.

“Үнэхээр суурь өвчтэй цэргийн насны залуучууд олон байгаа бол түүнийг эрүүлжүүлэх тал дээр тусгайлан арга хэмжээ зохион байгуулахыг Эрүүл мэндийн газар хариуцаж хийх ёстой. Нэг сонирхмоор судалгаа гарсан байна. Өвчний улмаас цэрэг татлагаас чөлөөлөгдөж байгаа залуучууд ямар өвчнөөр голлон өвдөж байгааг улсын хэмжээнд гаргасан судалгаанаас харахад Завхан аймгийн залуучууд сэтгэцийн буюу сэтгэл мэдрэлийн өвчнөөр тэргүүлж байна. Үүнийг Эрүүл мэндийн газрын дарга Д.Дашдондовт зориудаар анхааруулъя” хэмээн аймгийн Засаг дарга тайлан тавих үеэрээ дуулгалаа. 

Дашрамд дуулгахад. цэргийн шинэчилсэн бүртгэлээр мэдээллийн сангаа шинэчилж аймгийн хэмжээнд бэлтгэл офицер 133, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн 10457, хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн 6545, цэргийн тусгай мэргэжилтэй эмэгтэйчүүд 359 тус тус бүртгэгджээ.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж