Их-Уул, Отгон сум хамгийн олон мал тоолууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Их-Уул, Отгон сум хамгийн олон мал тоолууллаа

2010 онд аймгийн дүнгээр 304.9 мянган төл бойжуулж улмаар 444.6 мянган малыг зах зээл, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хэрэгцээнд зарцуулсан, 987.6 мянган мал хорогдсоноос шалтгаалан жилийн эцсийн урьдчилсан дүнгээр 1.7 сая мал тоологдсоноос тэмээ 5.8 мянга, адуу 91.7 мянга, үхэр 72.0 мянга, хонь 843.6 мянга, ямаа 686.9 мянга байгаа бөгөөд өмнөх оныхоос мал төрөл тус бүрээр болон нийт дүнгээр 1.1 сая малаар буурсан байна.

Мал сүргийг эрсдлээс хамгаалах бэлчээр, өвс тэжээл, хашаа байрны хангамжийг сайжруулах, малчдыг цас зудтай тэмцэх арга ажиллагаанд сургах, тулгарсан хүндрэлийг хохирол багатай давах арга хэмжээ шуурхай биш, малчид өөрсдөө бие даан ажиллах чадвар, санаачлага дутагдалтай байсны улмаас Цагаанчулуут, Шилүүстэй, Цагаанхайрхан, Нөмрөг, Сонгино зэрэг сумдад том мал, төл олноор хорогдож жилийн эцэст 35.3 – 53.6 мянган малтай үлдсэн байна.

Харин отор нүүдлийг эртнээс зохион байгуулж ажилласан Их-Уул сум 122.8 мянган, Отгон сум 101.4 мянган мал тоолуулсан нь аймагтаа хамгийн олон малтай сум болж байна.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж