Уул уурхайнхан литр усыг 15 төгрөгөөр авдаг

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Уул уурхайнхан литр усыг 15 төгрөгөөр авдаг

Ус чандмань эрдэнэ гэдэг үгний учрыг монголчууд бид одоохондоо мэдрээгүй л байна.Өнөөдрийн байдлаар хамгийн үнэгүй зүйл ус байгаад эрдэмтэд сэтгэл хөндүүрлэж явдгаа илэрхийлж байна. Зарим оронд литр тутам нь 2,5-3 ам.долларт хүрсэн усыг нийслэлийн гэр хорооллынхон нэг төгрөгөөр, орон сууцныхан 16,7 мөнгөөр авч байна. Энэ бол дэндүү бага үнэлгээ гэдгийг усны чиглэлийн мэргэжилтнүүд хэлж байлаа. Түүнчлэн ус үнэгүйдүүлсэн бас нэгэн баримт бол Засгийн газрын 2009 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн 351 дүгээр тогтоол ажээ. Уг тогтоолоор ус ашигласны төлбөрийн хэмжээг тогтоосон байдаг ажээ. Одоогийн байдлаар уул уурхайн салбарынхан нэг литр гадаргын усыг усыг  ердөө л 10 төгрөгөөр, газрын гүний усыг 15 төгрөгөөр “худалдан авч” байгаа нь үйлчилгээний хөлс төдий хэрэг гэнэ. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын тухайд нэг тонн буюу шоо метр усыг 500 төгрөгөөр авдаг байна. Өлөн, арьс ширний  үйлдвэрүүд болон машин угаалгын газрууд  тонн усыг  550 төгрөгөөр авч ашигладаг ажээ.  

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж