
2010 онд сум бүрд хадлангийн талбай хашиж хамгаалах арга хэмжээг өргөжүүлэн улмаар арвин их хадлан бэлтгэх зорилт дэвшүүлэн ажилласны дүнд 754.8 га талбайг хашаажуулж хадлан өвс 17.1 мянган тонныг бэлтгэсэн нь өмнөх оныхоос 6.7 мянган тонн буюу 35.6 хувиар илүү байна.
Аймгийн хэмжээнд усалгаатай нөхцөлд хаврын тариалалтыг 1041.4 га-д хийж, тарималыг ургацын үед нь арчлах агротехникийн арга ажиллагааг ногоочдод эзэмшүүлэх ажлыг төсөл, хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж ажилласнаар төмс 2201.8 тонн, хүнсний ногоо 1062.6 тонн, таримал тэжээл 2584.5 тонныг хураан авсан нь өмнөх оныхоос төмс, хүнсий ногоо 184.1-528.1 тонноор, малын тэжээл 4.7 дахин илүү бэлтгэгдлээ.