Шар өвчний дэгдэлт буурахгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Шар өвчний дэгдэлт буурахгүй байна

Өнгөрсөн онд Завхан аймагт эхийн эндэгдлийн нэг тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөнд 60 промиль байгаа нь урьд оноос 50 промилоор буурсан үзүүлэлттэй байна. 0-1 насны хүүхдийн эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөнд 25.19 промиль болж, 1000 амьд төрөлтөнд 3.5 промилоор, 0-5 насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөнд 31.65 байгаа нь урьд оны мөн үетэй харьцуулахад 8.26 промилоор тус тус өссөн байна. 0-1 насны хүүхдийн эндэгдлийн 48.7 хувь нь эхний долоо хоногтой эндсэн ба перинталь эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөнд 20.5 байгаа нь урьд онтой харьцуулахад 2.95 тохиолдлоор өссөн байна. Ийн манай аймагт нярайн эндэгдэл өссөн байна.

Харин  халдварт шар өвчин Их-Уул, Тосонцэнгэл, Идэр, Улиастай сумдад өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдсэн байна. Их-Уул суманд 10 мянган хүн амд 130 байгаад дүгнэлт хийж аймгаас  мэргэжлийн багийнхан гурван удаа очиж ажиллан, сургууль цэцэрлэгт ариутгал хийн, шаардлага хангаагүй 20 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг устган, сумын төвийн ундны усанд шинжилгээ хийж дүгнэлт гаргах зэрэг арга хэмжээнүүдийг авчээ. Гэвч энэ өвчний гаралт төдийлөн буурахгүй байна. Хөрш зэргэлдээ Говь-Алтай, Баянхонгор аймгуудад энэ өвчний тархалт нэлээд их байгаа тул хил залгаа сумдууд анхаарал сэрэмжтэй байж урьдчилан сэргийлэх арга хэмжээг дорвитой хийхийг анхааруулжээ.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж