
Энэхүү барилга нь 500,0 сая төгрөгийн зээлээр баригдаж байгаа бөгөөд “Засагт хан-Андууд” ХХК барилгын ажлыг хийж I, II давхарын хана, каркас цутгалын ажлууд хийгдэж дуусаад байна. Энэ ахуйн үйлчилгээ, худалдааны төв баригдаж ашиглалтанд орсоноор шинээр 200 хүнийг ажлын байраар хангаж, стандарт, чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд хүргэх боломж бий болох юм байна.
Б.Мягмарсүрэн