Аймгийн хэмжээгээр 13 сумын 63 багийн 7389 өрхөд 1979,7 мянган мал өвөлжихөөс өөр аймгийн нутагт 78 өрхийн 4986 мянган мал, өөрийн аймгийн өөр сумын нутагт 269 өрхийн 117,5 мянган мал, хилийн хориотой зурваст 312 өрхийн 171 мянган мал, улсын тусгай хамгаалалттай бүсэд 33 өрхийн 10,5 мянган мал өвөлжиж байна.
Цас их орсноос зарим газарт зам харгуй хаагдаж, мал бэлчээрлэх боломжгүй болсон 687 өрхийн 70,3 мянган мал нэмэгдэл тэжээлд, 257 өрхийн 9,5 мянган мал байнгийн тэжээлд оржээ.
Аймгийн нөөцөд байгаа өвс, тэжээлээс эхний ээлжинд Эрдэнэцагаан, Наран, Онгон, Сүхбаатар, сумдад цуваа гарган хүргээд байна.
Цаашдаа өвөлжилт нэмж хүндэрвэл нөөцөнд байгаа өвс тэжээл хүрэлцэхээргүй байгаа тул Улсын Онцгой комисст хандаад байгаа хэмээн тус аймгийн ХХААЖДҮГ-ын Малын үржлийн албаны дарга Г.Уранчимэг хэллээ.