Д.Сүрэнхорын ялыг хэвээр баталлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Д.Сүрэнхорын ялыг хэвээр баталлаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн танхимд өнөөдөр  улсын мөнгө шамшигдуулсан  Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорд холбогдох хэргийг хянан хэлэлцэж шат шатны шүүхээс оноосон ялыг хэвээр баталлаа. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 91.3 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллаж Сүхбаатар дүүргийн шүүхээс  долоон жилийн хорих ял оноож Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж гурван жилийн хорих ял нь хасагдаж жирийн дэглэмтэй хорих ангид дөрвөн жилийн хорих ял эдлэх шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг  өнгөрсөн онд нийслэлийн Шүүх хэвээр баталсан юм.

    Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж