Иргэдийн хурлын төлөөлөгчид гадаадад аялна

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Иргэдийн хурлын төлөөлөгчид гадаадад аялна

Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчид энэ сарын 15-ны өдөр өмнөд хөршийн зарим хотоор аялах томилолтоо эхлүүлэх гэж байна. Орон нутгийнхөө хөгжил цэцэглэлтэнд шийдвэр гаргагч хүмүүсээ хөгжил дэвшил бүхий улс үндэстний ахуй амьдрал хэв маягтай танилцуулж, туршлага судлуулах нь орон нутагт өгөөжөө өгнө гэдэг зорилгоор жил бүр гадаад аялуулах төлөвлөгөөтэй байдаг тухай ИТХ-ын дарга хэлсэн юм.

Эхний ээлжинд 20 төлөөлөгч БНХАУ-ын Бээжин хот, Хайнань арал болон бусад үзэсгэлэнт газруудаар аялах бөгөөд тэдний замын зардлыг орон нутгийн төсвөөс гаргаж байгаа юм.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж