DotA 2-ийн хөгжүүлэлтийн тухай

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

DotA 2-ийн хөгжүүлэлтийн тухай

Warcraft 3 тоглоом дээрх зүгээр нэг
энгийн map mod буюу тоглогчийн үүсгэсэн газрыг хүмүүсийн сэтгэлд
хүрэхүйц тусдаа бие даасан тоглоом болгоно гэдэг нилээн хүнд ажил байх.
Ялангуяа DotA бол дэлхий даяар асар олон хүн тоглодог тоглоом. Бараг л
Warcraft-ыг DotA гээд нэрлэчих гээд байдаг шүү дээ.

DotA-ийн албан ёсны 2 дахь хувилбар
тусдаа бие даасан тоглоом болж энэ оны сүүлчээр гарахаар болсон.
Алдартай Valve корпораци үүн дээр ажиллаж байгаа бөгөөд уг корпорацийн
төслийн менежер Эрик Жонсон IGN сайтад ярилцлага өгчээ. Түүний хэлснээр
бол DotA 2-ийн хөгжүүлэлтэнд Valve-ийн хийх гол ажил бол харагдах
байдал, өнгө үзэмж, дүрслэл юм байна. Яг тоглоомын гол механизмд
өөрчлөлт оруулалгүй бараг хэвээр нь байлгах бөгөөд үүн дээр нэмээд уг
тоглоомыг огт мэдэхгүй шинэ тоглогчдод зориулж, амархан ойлгогдохоор
болгох гэнэ.

Эх сурвалж: “Компьютер таймс”

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж