Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Marvall-ийн 3 цөмт ARM чип

NVIDIA-аас смартфон, таблетуудад зориулж
ARM-д суурилсан хос цөмтэй чипийг гаргасан. Qualcomm-ынхон мөн өөрсдийн
хос цөмтэй чип дээр ажиллаж байгаа. Гэхдээ гурвалсан цөмтэй чип байхад
энэ хэдээр яах билээ?

Чип үйлдвэрлэгч Marvell удахгүй
гурвалсан цөмт Marvell ARMADA 628 чипээ (CPU) смартфонуудад зориулан
үйлдвэрлэхээр болсон байна. Одоогоор тодорхой тооны хэрэглэгчид авч
ашиглах боломжтой байгаа уг чип нь ARM-д суурилсан бөгөөд 1080p хүртэл
нягтралтай 3D видео тоглуулах, болон 3D график дүрслэлийг өндөр түвшинд
гаргах чадалтай. Бас нэгэн онцлог нь уг чипийн 3 цөмийн хоёр нь өндөр
бүтээмжтэй, хүч чадал их шаардах үйлдлүүдийг гүйцэтгэхэд зориулсан,
харин 3 дахь цөм нь энгийн үйлдэл гүйцэтгэхэд зориулсан эрчим хүч маш
бага зарцуулдаг гэнэ.

3 цөмтэй болохоор эрчим хүчний
зарцуулалт өндөр, ийм чиптэй утаснууд цэнэгээ амархан алдана гэж бодож
байвал тийм биш. Уг чипний цахилгаан зарцуулалт бусад хос цөмтэй
чипнүүдээс хамаагүй бага юм байна.

ARMADA 628 нь DDR3 болон USB 3.0 дэмжиж
ажиллана. Мөн DirectX, OpenGL ES 2.0, Open VG 1.1-ийг ч дэмжинэ. 2
ширхэг LCD дэлгэц рүү зэрэг дүрс цацах, эсвэл маш өндөр нягтралтай HD
видеог HDMI кабелиар дамжуулах чадалтай.

Уг чипийг Android, Linux, Windows Mobile, Adobe Flash, RIM OS үйлдлийн системүүдтэй төхөөрөмжүүдэд ашиглаж болно гэнэ.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж