
Шинжлэх ухаан техникийн их сургууль ХБНГУ-тай хамтран уул уурхайн чиглэлээр хос хөтөлбөрийн анги шинээр нээжээ. Тус ангид суралцагчид хоёр жил Монголдоо сураад дараагийн хоёр жилд нь ХБНГУ-д суралцан боловсролоо дээшлүүлэх юм байна. Ингэснээр тухайн оюутан их, дээд сургуулийн хоёр дипломтой төгсөх боломж бүрдэх юм. Энэхүү хос хөтөлбөрийн ангид энэ жил 25 оюутан элсүүлжээ.
Ж.ГЭГЭЭ