
2000 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн үзэл баримтлалыг гажуудуулсан өөрчлөлт болсон гэж үзэж байгаа юм.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд УИХ-ын дарга, УИХ-ын дэд дарга мөн Байнгын хороодын дарга нарыг нууц санал хураалтаар сонгож байхаар өөрчлөн найруулсан байна.
Мөн УИХ-ын нэгдсэн чуулганаар хууль хэлэлцүүлэн батлахад УИХ-ын гишүүдийн ирц бага байдаг. Тэгхээр тухайн хууль баталж байгаа цөөн тооны гишүүд ард түмний төлөөлөл болж чадах эсэх талаар анхаарч тодорхой квот тогтоож байгаа аж.
УИХ-ын нэгдсэн чуулганаар ердийн хууль баталхад нийт УИХ-ын гишүүдийн 3/2 хувь нь заавал байж санал оруулах ёстой гэж заасан байна. Харин сонгуулийн хууль зэрэг онц чухал ач холбогдолтой хууль баталхад нийт гишүүдийн 4/3 хувь нь заавал байх ёстой гэж тусгажээ.
Мөн нийт гишүүдийн 4/3 хувь нь байхаас гадна гишүүдийн 3/2 хувь нь хууль баталхад ард түмний санал асуулга явуулах ёстой гэж үзвэл тухайн шийдвэрийг дагах болсон байна.