Эзэн нь “юмаа” авъя аа…

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Эзэн нь “юмаа” авъя аа…

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголын нутагт тэнгэрээс унаж ирсэн АНУ-ын сансарын хөлгийн үлдэгдэл өнгөрсөн хаврын том дуулианы “эзэн” болсон төдийгүй маргааш хуралдах Засгийн газрын хуралдааны хэлэлцэх асуудлын сэдэв болтлоо “газар авчээ”. Азаар хүн, малын хөлөөс хол газар унаж манай улсад хохирол учруулаагүй ч улс орны агаарын орон зайн харуул хамгаалалт ямархан байгааг харуулсан сорилт болсон гэж шуугиж байсан нь саяхан. Ийнхүү харь газрын биет энэ тэр гэж баахан будилуулсан америк пуужингийн сэг бас ч гэж ашиг авчирч “од” болж байгаа аж. Агаарын аюулгүй байдал нь “нойл” гэж илчэлсэн тэрхүү биетийн ачаар хойд хөршөөс орчин үеийн агаараас хамгаалах зэвсэг техник авахаар болсон бөгөөд зарим мэдээллээр бол дөрвөн ч Су загварын алдарт сөнөөгч онгоцтой болох сураг байна. Харин ачтай тэр “төмрийн хогийг” эргүүлээд тушаах болсон талаараа Засгийн газар өнөөдөр хэлэлцэх болж байгаа гэх юм. Бодвол америкуудын хувьд тэр нь төмрийн хог ч арай биш бололтой.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж