Дэгийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Дэгийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.  Ингэхдээ УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг, Э.Мөнх-Очир, Д.Тэрбишдагва нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэхээр болсон аж.

    Хуулийн төслийн үзэл баримтлалд байнгын хороодын хуралдааныг нээлттэй горимд шилжүүлэхээр тусгаад байгаа бөгөөд эл төслийг УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, тогтжээ.

    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж