Египетэд цагдаа хүн алжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Египетэд цагдаа хүн алжээ

Египетэд Ассиут хотоос Каир руу явж байсан галт тэргэнд цагдаагийн ажилтан ажлын бус цагаар Христийн шашинтан хүнийг буудан хөнөөж, таван хүнийг шархдуулсан байна. Шархадсан хүмүүс мөн Христийн шашинтангууд байсан аж. Аллагын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм. Гал нээсэн цагдаагийн ажилтныг баривчилсан байгаа аж.

Үүний дараа олон зуун Христийн шашинтан иргэд шархдагсадыг хүргэсэн эмнэлгийн гадаа цагдаа нартай мөргөлдсөн байна.  Тэдний эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэж, босогчдыг тараажээ. Сүүлийн үед лалын болон христийн шашинтнуудын хооронд зөрчилдөөн их байгаа юм. Шинэ оны өмнө гэхэд Александриа дахи Христийн сүмд бөмбөг дэлбэлж, 23 хүнийг хөнөөсөн.
Египет 80 сая хүн амтай ба тэдний 10 хувь нь Христийн шашинтан юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж