
Байшингынхаа өмнө зүлэг тарих гэж байгаа бол цонх, цахилгааны утас, одоо ургаж байгаа цэцгийн мандлын байршлын зургыг ав.
Мөн цэцэг суулгах гэж буй ваараа авч явах нь ямар хэмжээтэй, ямар төрлийн цэцэг худалдаж авахад хэрэг болно.
Судалгаа. Дуртай цэцгээ худалдаж авахын өмнө ном сэтгүүлээс судалгаа хий. Ихэнх хүмүүс олон наст ургамлын цуглуулга бий болгодгыг сана. Үүний оронд бут сөөг, мод, ургамал, эсвэл нэг наст ургамал болох цэцэгс тарих нь илүү зохимжтой.
Арчилгаа тордолгоонд анхаар. Хэрвэа та цэцэг тарих талаар анхны мэдлэггүй бол амралтын өдрүүдээр цэцгийн төвүүдээр явж зөвлөгөө ав.
Цэцэг худалдаж авахдаа ургаж гүйцсэнийг биш дөнгөж соёолж буй шинэхэн үндэс эсвэл үр худалдан аваарай. Ингэснээр ургалт удаан байж болох ч орчнын өөрчлөлтөд өртөх нь бага байдаг.
Суулгалт. Хэрвээ та аль цэцэг алинтайгаа зохицохыг мэдэж авсан бол суулгах л үлдлээ.
Олон наст ургамлуудыг латин цагаан толгойн дарааллаар нь суулгаж болно.
Нэг наст ургамлуудыг хүлэмжинд эсвэл тусад нь хэсэг хэсгээр нь суулгана.
Ургамал, мод бүрт өөр өөр тусгай арчилгаа, тордолгоо шаардлагатайг анхаар.
Цаг агаар. Суулгац ямар үед цэцэглэж эхлэхийг судал. Нартай үед цэцэглэдэг байхад сүүдэрт тэсвэртэй, хуурай байж дэлгэрдэг нь ч бий. Цэцэрлэгтээ ямар ургамал хамгийн тэсвэртэйг бодолц. Хэрвээ том талбайд тарих гэж байгаа бол үр худалдаж ав. Харин вааранд суулгах гэж байгаа бол том нь дээр.
Эрүүл суулгац худалдаж ав. Суулгацын иш болон навчийг сайн шинж. Та олон салаа саглагар суулгац авахыг хүсч байгаа биз дээ. Хэрвээ ургамал урт нарийхан байвал арчилгаа муу байсных. Навчны өнгө нь өөр өөр, том жижиг биш өтгөн саглагар, ногоог байх ёстой.
Үндсийг нь шалга.Суулгацыг цэцэрлэгтээ шилжүүлж суулгахад хамгийн чухал зүйл бол ус, шим тэжээл дамжуулж байдаг үндэс билээ. үндсийг шалгахдаа суулгацыг ваарнаас нь ховхолж гаргана. Хэрвээ үндэс нь шигүү барьцалдан ороогдсон байвал ургалт нь удааширна гэсэн үг. Харин үндэс бага байвал ургамал хэвийн ургаж байгаа хэрэг. Ийм суулгацыг талбайдаа шууд шилжүүлэн суулгаж болно.
Суулгац авахдаа юуг анхаарах вэ?
Навч нь хүрэнтэж, шарчигнасан ургамал бүү ав. Усалгаа муутай, сульдсан гэсэн үг.
Шарласан навчтай ургамал.Усалгаа нь хэтэрсэн.
Нимгэн, толбо суусан навчтай бол шавьжны хачигт идэгдсэн.
Навчны ирмэгт хэрчлээс үүссэн бол шавьжинд идүүлсэн. Иш нь олон хугарсан бол арчилгаа буруу явагдсан. Навчны ард нарийхан зураас үүссэн бол хорхой шавьж идсэн.
Гандсан, хүрэнтсэн, толботой навч бол мөөгөнцөр үүссэний гэрч юм.
Суулгалтын дараа зөв услалт ургалтад хамгийн чухал гэдгийг анхаараарай.