Нийгмийн даатгалын сангийн төсвийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгалын сангийн төсвийг хэлэлцлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл,  шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2010 оны үйл ажиллагааны тайлан сонсох, тус зөвлөлийн 2011 оны төсөв батлах тухай асуудлыг тус бүр авч хэлэлцлээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь орон тооны бус 18 гишүүнтэй, тэдний үйл ажиллагааны зардлыг 94 орчим сая төгрөгөөр тооцсон аж. Бусад зардлууд Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийг батлах үеэр яригдаж, батлагдсан тул энэхүү Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн төсвийг 94 орчим сая төгрөгт багтаан батлах нь зүйтэй хэмээн үзлээ.

    Мөн Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, үндсэнд нь дэмжлээ.

    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж