Хүүхэдтэй болсноор та хэрхэн өөрчлөгдөх бол ?

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Хүүхэдтэй болсноор та хэрхэн өөрчлөгдөх бол ?

Доорх шог гаргалгааг уншаад, хэр үнэний хувьтайг өөрөөсөө асуугаарай.

Жирэмсэн эхийн хувцас:

Эхны хүүхэд төрөхөд -Хоёр зураас гарсан эхний өдрөөс л жирэмсний хувцастай явж эхэлнэ.
Хоёрдах хүүхэд төрөхөд – Багтаж байх хугацаандаа энгийн хувцасаа өмсдөг.
Гуравдах хүүхэд  төрөхөд- Жирэмний хувцас таны өдөр тутмын хувцас болно.

Нярайн хувцас:

Анхны хүүхэд төрөхөд – Угааж ариутган хувцасны шүүгээнд өнгө өнгөөр нь ангилан эвхэнэ.
Хоёрдах хүүхэд төрөхөд – Шар толбо нэлээд тод болсон үед нь угаана.
Гуравдах хүүхэд төрөхөд – "Эрэгтэй хүүхэд ягаан өнгийн хувцастай байх зүгээр ш дээ, тийм ээ?"

Санаа зовних:

Анхны хүүхэд төрөхөд  – Амаа муруйлгахад нь хүүхдээ тэвэрч авна.
Удаах хүүхэд төрөхөд  -Дуу нь ах эгчийг нь  сэрээхээр чанга болох үед  тэврэнэ..
Гутгаар хүүхэд төрөхөд – Анхны хүүхдээрээ гуравдах хүүхдээ бүүвэйлүүлж сургана.

Соосог:

Анхны хүүхэд төрөхөд  – Соосгоо унагаасан бол ариутгалын дамжлагаар ороогүй цагт түүнийг авахгүй.
Удаах хүүхэд төрөхөд -Соскийг нь усаар зайлаад өгнө.
Гутгаар хүүхэд төрөхөд  – Соосгийг нь  ханцуйгаар арчаад хүүхдэдээ буцааж хөхүүлнэ.

Живх:

Анхны хүүхэд төрөхөд  – Шаардлагатай бол цаг тутамд солино.
Удаах хүүхэд төрөхөд – 2-3 цаг тутамд хэрэгтэй бол солино.
Гутгаар хүүхэд төрөхөд – Эргэн тойрны хүмүүс элдэв үнэрийн талаар гомдол гаргаж эхлэхэд л солино.

Цаг өнгөрүүлэлт:

Ууган хүүхэд  – Өдрийг хүүхдийнхээ хэрхэн өсөж торниж байгааг харж өнгөрүүлнэ.
Удаах хүүхэд  -Өдрийн ихэнхийг  том нь дүүгээ зодож, түлхэж, хоолойг нь боож байгаа эсэхэд  анхаарал тавьж өнгөрүүлнэ.
Гутгаар хүүхэд  – Өдрийн талыг  хүүхдүүдээсээ нуугдаж болох аятайхан булан хайж өнгөрүүлнэ.

Хүүхэд нь зоос залгивал:

Ууган – Яаралтай эмнэлэгт очиж, рентгенд дараалалгүй харж өгөхийг шаардана.
Удаах – Хүүхдийнхээ баасыг хянаж зоос гарахыг хүлээнэ.
Гутгаар – Түүний халаасан дах бүх мөнгийг тооцоолж, хурааж авна.

Монголын үрс маш олон болох болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж