Жирэмслэлтээс хэрхэн сэргийлэх тухай

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Жирэмслэлтээс хэрхэн сэргийлэх тухай

Жирэмслэлт нь эр, эм эс хоёр хоорондоо
нэгдсэнээр үүсдэг.Иймээс жирэмслэлтээс сэргийлэх (хамгаалах гэж
заримдаа ярьдаг) гэдэг нь чухамдаа эр эм 2 эсийг нэгдүүлэхгүй байна
гэсэн үг юм.

Жирэмслэлтээс хамгаалах олон аргууд байдаг. Тэдгээрийг дотор нь үндсэн 5 бүлэгт хувааж үзэж болно.

Нэгдүгээрт. Уламжлалт буюу физиологийн аргууд: Эмэгтэй
хүний хувьд тодорхой хугацаанд л үр тогтох боломжтой байдаг бөгөөд, энэ
үед нь бэлгийн ажил хийхгүй байх, үтрээний гадуур тавих зэрэг аргууд
энд ордог. Хуанли хөтлөх буюу жирэмлэж болзошгүй үед бэлгийн ажил
хийхгүй байх арга юм. Биеийн юм (сарын тэмдэг) нь тогтмол ирдэг
эмэгтэйчүүдийн хувьд энэ аргыг хэрэглэх нь хамгийн тохиромжтой байдаг
ба хэрэв тогтвортой ирдэггүй бол шулуун гэдэсний халуун үзэж хуанли
хөтлөж болдог.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж