Цасан бүрхүүл тогтжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Цасан бүрхүүл тогтжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дорнод аймгийн хэд хэдэн суманд өвөлжилт хүндэрч мэдэхээр болжээ. Одоогийн байдлаар тус аймгийн Сэргэлэн, Халх гол, Матад, Булган, Хөлөнбуйр, Баянтүмэн, Чойбалсан сумын нутагт 15-20 см-ийн цасан бүрхүүл тогтоод байгаа ч холбоо харилцаа, зам харгуй хаагдсан зүйлгүй ажээ. Өнгөрсөн зун аймгийн хэмжээнд зуншлага сайн байсан хэдий ч өвөлжилт хүндрэх магадлалтайг аймгийн удирдалгууд хэлж байна. Тус аймаг 2010 оны жилийн эцсийн тооллогоор нэг сая 113 мянган толгой мал тоолуулжээ. Энэ нь өмнөх онд тоологдсон малын  337 мянга нь хорогдсон гэсэн үг юм байна. Өнгөрсөн жилийн цас зудны үеэр 270 мянган мал хорогдсон бол шүлхийн улмаас долоон мянга гаруй нь хорогдсон байна.

    Д.Цээнэ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж