Дорнодынхон зээрээсээ татгалзаагүй

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Дорнодынхон зээрээсээ татгалзаагүй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дорнод Монголын тал нутгийн нэгэн чимэг нь цагаан зээр. Тиймээс ч Дорнод аймгийн лого болон туганд цойлон давхих зээрийг дүрсэлсэн байдаг. Нүүдэллэн амьдрах зээрийн сүрэг Дорнодын талыг бүрхэн, газар хөдлөв үү гэлтэй долгилон харагддаг байсан цаг хэдийнэ ард хоцорчээ. Цагаан зээрийн тоо толгой жилээс жилд буурч буйн дээр мал амьтны гоц халдварт өвчинд нэрвэгдсэнээс болж зээрийн сүрэг их хэмжээгээр цөөрчээ. Гэтэл саяхан тус аймгийнхан зээрийн сүрэг шүлхий өвчин тараасан гэсэн шалтгаанаар аймгийнхаа логоноос зээрийн дүрсийг авч хаясан гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр гараад байна. Тиймээс бид тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Н.Хүрэлбаатарас тодрууллаа.

    -Манай аймгийн лого, туганд зээрийн дүрс байдаг. Олон аймагт байдаггүй ховор амьтан гэдгээр нь логондоо багтаасан хэрэг. Харин шүлхийнээс болж логоноосоо татгалзсан зүйл байхгүй. Оны өмнөхөн болсон манай аймгийн ИТХ-ын хуралдаан дээр нэгэн төлөөлөгч шүлхий дэгдээгээд байгаа зээрийн дүрснээс татгалзвал яасан юм бэ гэсэн санал дэвшүүлснийг л хүмүүс дэвэргэж буруу ташаа мэдээлэл түгээсэн байна. Хэн ч ямар ч санал гаргаж болно шүү дээ. Бид тэр саналыг хэлэлцээ ч үгүй, ажил хэрэг болгоо ч үгүй. Одоо хүртэл манай аймгийн лого, туг зээрийн дүрстэй хэвээр байна гэлээ.

    Д.Цээпил

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж