
-Энэ удаагийн цэргийн бүртгэл ямар ч торгууль шийтгэлгүй явагдаж байгаа. Урьд жилүүдэд бүртгүүлээгүй байсан ч торгууль ногдуулах учиргүй. Учир нь энэ удаагийн цэргийн бүртгэлийг “Цахим Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд явуулж буй тул ямар нэгэн хариуцлага шийтгэл ногдуулахгүй.
-Цэргийн үнэмлэхийг харилцан адилгүй үнээр олгож байх юм. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд эл үнэмлэхийг 600 төгрөгөөр өгч буй бол Баянзүрх дүүргийн хороодод 1000-1200 төгрөг авч бичилт хийж буй нь ямар учиртай юм бол?
-Цэргийн үнэмлэхний үнэ 600 төгрөг байгаа. 1000-1200 төгрөгөөр иргэдэд олгож буй бол буруу гэдгийг хэлмээр байна гэлээ.
М.Сура