Дарс – хоолны шинэ дэглэм

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Дарс – хоолны шинэ дэглэм

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хоолны дараа дарс уух нь жингээ хасахад тустай гэнэ. Мэдээж энэ бол суурин дээр нь нэг шил дарс хөнтөрч орхи гэсэн үг биш. Ямар ч зүйлийг тунг нь тааруулж хэрэглэх нь эм болдгийн адил өдөрт дээд тал нь нэг хундага дарс хоолны дараа уувал гайхалтай үр дүнтэй аж.

    Эмч нараас бид шалтгааныг нь асуусан юм. Санаанд оромгүй үр дүн гарсан шүү. Судлаачид 13 жилийн турш 20 мянга гаруй бүсгүйчүүдийн дунд уг судалгааг явуулжээ.  Энэ хугацаанд өдөрт нэг хундага удаан дарс уудаг эмэгтэйчүүд дарс огт уудаггүй эмэгтэйчүүдийг бодвол жин нэмэх нь 30 хувиар бага байжээ. Тэдний дунд мөн шар айраг, ликор уудаг эмэгтэйчүүд ч байсан боловч  улаан дарс бие махбодод хамгийн сайн нөлөөтэй нь тогтоогдсон юм. Улаан дарсанд ашигтай тал олон бий гэж Нью Йоркын хоол тэжээл болон бодисын солилцооны эмч Жана Клаур ярьж байна. Улаан дарсанд холестерин болон цусны даралтыг сайжруулагч антиопсидантууд агуулагддаг аж.

    Эрүүл мэндэд тустай өөр нэг чанар нь хоол боловсруулах системийг сайжруулж, калорийг шатаадаг.  Эмэгтэйчүүдэд энзим гэгч бодисын хэмжээ бага байдаг учраас согтууруулах ундаа амархан аж.  Согтууруулах ундаа биеийн температурыг нэмэгдүүлж (согтууруулах ундаа уугаад зарим хүмүүс улайж орхидог нь үүнтэй холбоотой) биеийн дулаан калорийг шатаадаг байна.

    Судалгаанаас харахад дарс тохируулан уудаг эмэгтэйчүүд хоол бага иддэг аж. Эндээс харахад дарс хоол ундны дуршлыг бууруулдаг байж болох юм.

    Хэрэв та дарсыг тохируулан хэрэглэж чадвал жингээ хадгалж, таргалахгүй байх боломжтой гэж судалгааг явуулсан доктор Ванг ярьж байна.  Гэвч энэ бол хоолоо дарсаар соль гэсэн үг биш юм шүү. Учир нь дарс ч бас калори ихтэй.  Харин хэтрүүлэн хэрэглэвэл хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл их гэнэ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж