ЭМД-ыг хишиг хувиас төлнө

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

ЭМД-ыг хишиг хувиас төлнө

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хүний хөгжил сангаас сар бүрийн 21000 төгрөг, оюутны сургалтын төлбөрөөс гадна оюутан, малчин, ажилгүй иргэдийн 2011 оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрийг төлөх аж. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны мэргэжилтний хэлж буйгаар бол  зарим иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2011 онд Хүний хөгжил сангаас олгох хишиг хувиас төлөх гэнэ. Иргэд суманд нийгмийн даатгалын байцаагчдаа, аймаг дүүрэгт нийгмийн даатгалын хэлтэстээ эрүүл мэндийн даатгалын дэвтрээ аваачиж, шимтгэл төлүүлсэн тухай бичилт хийлгэх хэрэгтэй аж. Мөн сум, хорооны нийгмийн ажилтан дээрээ очиж Хүний хөгжил сангийн дэвтэртээ бичилт хийлгэх шаардлагатай юм байна.

    Ж.ГЭГЭЭ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж