Бие холдвол сэтгэл холддог | News.MN

Бие холдвол сэтгэл холддог

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Бие холдвол сэтгэл холддог

Үүнийг  зарим хосууд мэддэг. Доор өгүүлэх нэгэн залууд үүнтэй адил зүйлтэй тулгараад байгаа бөгөөд түүний асуултанд  “Эрчүүдээс асуу” сэтгүүлийн Доктор Love хэрхэн хариулсныг толилуулъя.

Уншигчийн асуулт.
Би найз бүсгүйтэйгээ үерхээд найман сар болж байна. Би “Бие холдвол сэтгэл холддог” гэдгийг ойлгосон. Бид сард  нэг л удаа уулздаг. Би ээжтэйгээ хамт амьдардаг. Сүүлд уулзахдаа бид харьцаагаа хэвээр нь байлгахаар шийдсэн. Бие холдвол сэтгэл холддог гэдгийг ойлгож эхэлснээр би түүнд хэрвээ зургаан сарын дотор нийлж чадахгүй бол яадаг ч байсан тус тусынхаа мөрийг хөөнө гэдгээ хэлсэн. Энэ шаардлага бидний харьцааг улам гүнзгийрүүлэх байх гэж найдаж байна. Тэрээр зургаан сарын дараа намайг  ажилд орсны дараа надтай хамт байна гэж хэлсэн юм. Гэсэн ч түүнд бас өөрийн төлөвлөгөө байдаг. Тэр одоо 24- тэй ч коллежд элсэж амжаагүй байгаа юм.

Харьцаагаа таслах.
Тэр саяхан надад коллежид элсэх болсноо хэлсэн ч хамт байх тухай юу ч дурсаагүй. Бидний харьцаа дуусгавар болж байх шиг байна. Семистр дуусах яагаа ч үгүй. Гэтэл бидний тохиролцсон эцсийн хугацаа удахгүй болно. Тэр маш уриалгахан. Би түүнийг алдмааргүй байна. Яасан нь дээр вэ?

Доктор Love-ын хариулт
Танд хоёр том саад байна. Юуны өмнө та ажилгүй байгаа юм байна. Ажилгүй байх хэцүүг хэн хүнгүй мэднэ.Харин мөнгөгүй  бол ямар ч эмэгтэй тантай хамт байхгүй. Эмэгтэй хүнтэй болзоонд явж, харьцаа үүсгэхийн тулд та халаасандаа мөнгөтэй болох хэрэгтэй. Тиймээс би таныг дор хаяж, өдрийн 10 цагийн ажил хайж байгаа гэж найдаж байна. Учир нь өнөөгийн ажлын зах зээл дээр ажил олоход хаана ч хэцүү байгаа. Хоёрт ээжтэйгээ хамт амьдардаг, ажилгүй хүнийг эмэгтэй хүн сонгох нь ховор. Хэрвээ  өнөөг хүртэл түүнтэй сард ердөө нэг л удаа уулздаг байсан бол та хоёрын харьцаа бүтнэ гэхэд бэрх. Эмэгтэй хүнтэй сард нэг удаа уулзаад сонирхлыг нь татаж чадахгүй. Тэр эсрэг талын байшинд амьдардаг байсан ч ийм холбоо бүтэхгүй. Түүнээс гадна та түүнд зургаан сарын дотор нийлэхгүй бол гэдэг болзол тавьсан бол бүх юм дууссан гэсэн үг. Энэ бүхэн түүнд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Асуудал гэвэл зургаан сарын дотор тэр биш та хөдлөх хэрэгтэй. Хурдан тусмаа сайн. Та найз бүсгүйдээ биш өөртөө болзол тавих цаг болсон.
Түүнийг коллежд элсэх болсонд санаа зовох биш өөрийнхөө ирээдүйд санаа тавь. Бодит байдалтай эвлэр. Коллежд нь сурахад нь түүнд  таны тавьсан болзол саад болохгүй.  Танд зөвлөхөд яаралтай ажил олж, түүнийг зургаан сарын болзлыг мартаж, өөр хэн нэгнийг хайж эхлэхээс нь өмнө алдаагаа засах хэрэгтэй. Өөрт тань ямар ч эрх мэдэл байхгүй үед болзол тавих ухаангүй хэрэг гэдгийг сана.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

odnoo 2010-04-06 202.55.191.50

sainuu nadad mash ih taalaglaa bi bas doktor love oos ym asuuhiig hvsej bn yaajhariltsah vee

Avatar

tserehbadam 2010-04-06 202.72.245.189

vaxab zugeer l ynm bha tanaih ru orj uzlee goe um bna

Avatar

zar 2010-04-06 81.153.58.46

TANY HETEVCH TANYG TODORHOILNO MONGOLD ANH UDAA MATAR MOGOI STINGRAY-SUVDAN ZAGASNY ARISAN TURIIVCH TELEE TSUNK HUDALDANA VIVA SHOP SKY TALST 91195733 95353568 thks

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж