Цаг үеэ мэдэрдэг заргач

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Цаг үеэ мэдэрдэг заргач

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Цэргийн сургуулиар хүмүүжиж, хуульч мэргэжил эзэмшсэн С.Эрдэнэ гишүүнийг цаг үедээ тааруулж ажилладаг гэхээс өөр яах билээ. Сүүлийн үед олны эсэргүүцэлтэй тулгараад байгаа Дэгийн тухай хуулийг муушааж, сэтгүүлчдэд таалагдах Дэгийн тухай хуулийн төсөл боловсруулчихаж. Ийнхүү нөхцөл байдлыг мэдэрч, өөртөө ашигтайгаар эргүүлснээрээ сэтгүүлчдийн хайртай гишүүн болж, цөөнгүй гишүүдийн атаархлыг төрүүлж амжлаа.  Аргагүй ч юм уу, хуульч мэргэжилтэй хүн байна даа, хуультай холбоотой гарсан    маргааны талаар дуугүй суугаад байх нь ч хаашаа юм бэ. Намын даргатайгаа эв түнжин муутай ч ганцаардах завгүй эрхэм маань энэхүү хянуур зангийнхаа ачаар “Зууны мэдээ” сониноос шалгаруулсан “Эх оронч гишүүн”-ий нэгэнд багтсан.  Нөгөө талаар түүнийг заргач гэх нь бий. Тэрбээр намынхаа даргыг өөрийг нь хэлмэгдүүлсэн хэмээн хов зөөж, Тусгай хяналтын дэд хороо, Ёс зүйн дэд хороонд өргөдөл гаргаж байсан удаатай. Үүнээс гадна АТГ-ын дарга асан Т.Сангарагчааг өөрийнх нь тухай зөрүүтэй үг хэлсэн гэх үндэслэлээр сануулах бичиг хүргүүлж, намынхаа журмын нөхөдтэй хэвлэлийн хуудсаар дамжуулан хэдэн үг солилцож байсан нэгэн. Гэхдээ түүнийг дандаа өргөдөл гарган санамж бичиг хүргүүлж, хэвлэлээр дамжуулан маргалдаж явдаг гэж хэлж болохгүй. Хэний ч өөдөөс харж байгаад хэлэх гэсэн үгээ хэлчихдэг тохиолдол түүнд цөөнгүй бий.

    Р.Сарангоо


    Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж