
Шинэ жилийн уур амьсгал татарч амжаагүй байхад цагаан сарын сезон эхэлчихлээ шүү. Ойр, ойрхон олон баяр тэмдэглэх ч гоё л доо. Гэхдээ олиггүй юм бас их болох юм аа. Иргэд сар шинийнхээ бууз, боовыг өнгөтэйхэн шиг хийчих санаатай арай дөнгүүр гурил авах гэхээр олдохгүй байна гэнэ, цаана чинь. Ялангуяа “Атар”-ын ширхэгтэй дээд мэтийн сайн гурил бараг тасраад байгаа бололтой. Үүнээс үүдэн үнэ нь ч талийх янзтай. Учрыг лавлатал, Гандантэгчинлэн хийдийнхэн хэвийн боов хийх гээд хамаг гайгүй гурилыг нь хуу хамчихсан гэх юм. Манайхан сүсэг бишрэл ихтэй болохоор “Гандангийн боов”-нд үнэ хайрладаггүй. Тийм ч учраас тэд хомсдол үүстэл нь гурил нөөцөлж, хэвийн боовны зах зээлийг атгах боллоо. Уг нь хүрээ хийд гэдэг чинь өглөг буяны газар байх ёстой. Одоо бол зах зээлээ хамгийн сайн мэдэрдэг бизнесийн байгууллага болчихсон юм биш үү. Энэ-хүү ашигтай бизнест орон зайгаа алдахгүйн тулд “Өгөөж чихэр боов” зэрэг томоохон компани ч шашны агуулгатай PR хийхээс өөр аргагүйд хүрч байна. “Ганга мөрний рашаантай, Богдын аравнайлсан боов” гэж ирээд л рекламдаад байгаа. Гэлээ ч гандангийнхан шашны гол төв гэдэг утгаараа хэзээ ч дийлдэхгүй нь тодорхой. Тэд энэ давуу талаа жилийн жилд ашигласаар л байх болно. Ер нь хэвийн боовны бизнест шударга өрсөлдөөн гэж огт алга. Шал дэмий юман дээр л сүр бадраагаад байдаг нөгөө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрынхан одоо л жинхэнэ ажлаа хийж, Гандангийн лам нарыг шалгах цаг болсон юм биш үү. Зөвхөн боовны бизнесээр зогсохгүй үйл ажиллагааны үндсэн орлого нь одоо бүр огцом нэмэгдэнэ. Хүмүүс зүг мөрөө хэрхэн гаргахаа асууж, жилийн заслаа хийл¬гэхээс эхлээд Гандангаар үйлчлүүлэгчдийн тоо одоо ч, цагаан сарын дараа ч мөддөө буурахгүй нь тодорхой. Эрхэм лам нар цаг цагаар баяжиж, цагаан сараар бүр “цөм хийдэг” боллоо. Нэгэнт ингэж цагаандаа гарсан юм чинь Засгийн газраас “Цагаан сарын бизнесийг зөвхөн төв Гандан хийнэ” гэсэн тогтоол гаргачихмаар юм. Тэгвэл амар байхгүй юу.
Ч.Дашдэлэг.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.
5U4IUIT 2011-01-12 89.217.25.135
b*** ZARNA TOM TOM b*** OOR DARVAITAL NI TSATGANA
zochin 2011-01-12 202.131.246.131
Daraa n hatsan havtgaiga ideh gej shudee hugaln
зсссссссс 2011-01-12 202.170.67.5
гоё л байна ш дээ заавал ул б**в тавгийн б**в нтр гэх ямар албатай юм б**в л бол б**в ш дээ кк манайхан хэт баригдмал юмаа
Зочин 2011-01-12 202.55.191.60
Orsoldoon bol orsoldoonGandan hiidiig tegeed iah geed baigaanchadaj bainaUgaasaa l brend bol nereeree l mongo hiideg biz dee
Computershop m n АНУ-гаас ирсэн бүх төрлийн зөөври 2011-01-12 71.163.235.213
Computershop m n АНУ-гаас ирсэн бүх төрлийн зөөврийн комптьютерийн худалдаа w w w COMPUTERSHOP m n -руу орж аваарайУлаанбаатарт хамгийн хямд үнийг санал болгож байнаУтас9999-9019 1 жилийн баталгаабэлэгтэй w w w COMPUTERSHOP m n
burhan 2011-01-12 202.55.190.6
gui yadaj ul b*** gej bolno shdee boovnii business bhdaa yahavde yamar yumnuud ni boovooroo ursulduud bgaan
монгол 2011-01-12 202.179.10.150
ХүмүүсээГанга мөрний усаар найруулсан б**в л битгий аваарааГанга мөрөн гэж ямар аймаар юм байдгийг СААКМН-р орж үзээрээБузар гэж тэрнийг л хэлэх байхдааЭЭ бүү үзэгд
zochin 2011-01-12 202.170.81.26
Ene niitleliin neriig solimoor yum bishuu Boovnii biznes bhdaa yahav dee ugui yadaj sar shiniin tavgiin heviin b*** ene ter gd bichej bno doo