Төрийн ордон хөл ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Төрийн ордон хөл ихтэй байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Улстөрийн амьдрал эрс сэргэж, зарим улстөрчид ч “ичээнээсээ” гаран, Төрийн ордон хөлтэйхэн болж ирлээ. О. Магнай гээд иргэний хөдөлгөөнийхөн тогтмол өдөрт жагсана гэж байхад парламентийн гишүүд ч бас хөөрхөн бужигнаж эхлэх нь байна. Зонхилогч хоёр намын зарим гишүүд баруун солгойгүй бөөр бөөрөөрөө  нийлж суугаад намдаа гадуурхагдаад байна гэж гомдоллохоос өгсүүлээд хийх ажил мундахгүй болжээ. Эвслийн Засгийн газрын Д.Зоригт гэдэг нөхрийг “жиих” гэсэн биш өөрсдөө УИХ-ын байнгын хороодын даргаас “жийгдсэн” энэ тэр гээд гомдол бухимдал их байгаа гэнэ. Үүн дээрээ дөрөөлөөд Ц.Шинэбаяр гэдэг ангийн нөхрөө шахагдсан булангаас нь аврах ажиллагаа ч төлөвлөгдөв бололтой. Энэ бүхэн юунаас болов гэхээр зөвхөн улстөр сэргэж байгаа гэх төдий учир шалтгаантай биш аж. Магадгүй ирэх оны сонгууль нөгөө л жижиг мажоритараар явах нигууртай болсны дохио биз. Тийм болоод л үнэрийг нь авсан гишүүд “хувийн тоглолт” даацтайхан хийж, бас ширвээ сахалтай Ц.Шинэбаяр од болоод байгаа юм биш үү.


    М.Наст
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж